MENU

Боловсролын эрхэм зорилго, зорилт болон сургалтын бодлого

Манай сургуулийн боловсролын эрхэм зорилго нь олон улсын өндөр мэдрэмжтэй гадаад боловсон хүчин бэлтгэх бөгөөд төрөл бүрийн салбарт хувь нэмрээ оруулах чадамжтай гадаад боловсон хүчинг Япон улс болон олон улсын тавцанд гаргах юм.
Боловсролын зорилтыг гадаад улсаас ирсэн оюутнуудад Япон хэлний боловсрол олгож Япон хэлний түвшинг сайжруулахын сацуу Япон улсын өв соёл, нийгмийн тухай ойлголтыг нэмэгдүүлж уян хатан алсын хараатай чадварлаг оюутан бэлтгэх гэж тодорхойлон, тууштай сургаж дадлагажуулах юм.
Мөн манай сургуульд Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Вьетнам, Индонез, Филиппин, Монгол гэх мэт Ази тивээс ирсэн оюутнууд байдаг бөгөөд эдгээр улсын оюутнуудад Япон хэл гэдэг нийтлэг хэлээр хоорондоо ярьж харилцах боломж олгох нь оюутан бүрийн Япон хэлийг сайжруулахад маш үр дүнтэй гэж бодож байна.

Захирлын мэндчилгээ

AOI Япон хэлний сургуулийг Абико хотод олон тооны эмнэлэг, асрамжийн байгууламжтай тухайн оршин суугчдад дэмжлэг туслалцаа үзүүлж хувь нэмрээ оруулах зорилгоор тухайн бүс газартай нягт уялдсан үйл ажиллагаа явуулдаг Аоикаи грүпп үүсгэн байгуулсан. Ирээдүйн даяарчилсан нийгэмд бэлэн байх үүднээс тухайн бүс нутагтай хамт дэвшин хөгжих болно.
“Гэмт хэрэг гаралт багатай аюулгүй хот” болох Абико хотын хүрээлэн буй орчинг хамгаалж тухайн газарт тохирсон Япон хэлний сургуулийг ажиллуулах болно. Хотын төв болон Нарита нисэх онгоцны буудалтай ойр бөгөөд хотын төвтэй хамгийн ойр байрладаг Тэганума нуураас эхлэн байгаль орчин сайтай уг газар нь сурч боловсроход тохиромжтой газар юм. Шига Наоя болон Мүшанокоожи Санэацү гэх мэт зохиолчид амьдран уран бүтээлээ туурьвиж байсан Абико хотод Япон улсад амьдарч суралцах мөрөөдөлтэй оюутнууд өөрсдийн амьдралын шинэ түүхээ эхлүүлэхэд дэмжлэг болох үүднээс сурч боловсрох орчинг сайтар бүрдүүлэх болно.

Багш нарын танилцуулга

Туршлагатай багш нар эелдэг боловсноор зааж сургах болно.
Та бүхнийг манай сургуульд элсэн орохыг сэтгэлээсээ хүлээж байна.

Захирал IKEDA ATSUSHI
Япон хэлийг төгс эзэмшиж мөрөөдөлдөө хүрцгээе. Бид бүхэн та бүхний зорилгыг дэмжих болно.
Багш THAPA DINESH
“Ойлгоход хялбар” Япон хэлийг илүү ойлгомжтой байдлаар заахыг хүсэж байна. Хамтдаа Япон хэл сурахын төлөө хичээцгээе
Багш MORITA HARUNA
Япон хэлийг хамтдаа хөгжилтэй сурцгаая.
Та бүхэнтэй хамтдаа хичээллэх өдрийг тэсэн ядан хүлээж байна.

АOI Япон хэлний сургуулийн сургалтын арга барил.

Элсэлтийн үед түвшин тогтоох шалгалт авч сурагчдын түвшинд тааруулж анхан шат, дунд шат гэсэн ангид хуваарилна.
Анхан шатны ангид Хирагана, Катакана гэх мэт Япон хэлний суурь хичээлиийг сайтар үзнэ.
Мөн дунд шатны ангид Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд зориулсан Япон хэлийг үзэн харилцааны чадварыг нэмэгдүүлэх хичээлийг заана.

Анхан шатны анги
“Минна но Нихонго – Анхан шат” номыг ашиглаж, Япон хэлний суурь чадварыг дээшлүүлнэ. Хирагана, катакана гэх мэт Япон хэлний суурь чадварыг тодорхойлж, анхан шатны дүрмийг сайтар суралцуулахыг зорино. Мөн хичээлийг харилцан ярилцах замаар орох бөгөөд үүгээр дамжуулан өдөр тутмын ярианы чадварыг дэшлүүлнэ.
Дунд шатны анги
“Минна но Нихонго – Дунд шат” номыг ашиглаж, Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 түвшиний чадварыг эзэмшүүлнэ. Үг болон дүрмээс гадна зохион бичлэг, илтгэл гэх мэтийг идэвхитэй хийлгэнэ. Дэвшин суралцах шалгалтанд шаардлагатай “сонсох, ярих, унших, бичих” гэсэн дөрвөн чадварыг дээшлүүлэхийг зорино.

Хичээл• Суралцах хугацаа

4-р сарын элсэлт
2 жилийн анги
2 жил Их сургуульд дэвшин суралцах хүсэлтэй оюутнуудад зориулан математик, Англи хэл, ерөнхий мэдлэг гэх мэт хичээлийг бямба гарагийн үдээс өмнө явуулна.
10-р сарын элсэлт
1,5 жилийн анги
1 жил 6 сар

Байршил

AOI Япон хэлний сургууль

Хаяг: Япон улс, Чиба муж, Абико хот, Теннодаи 2-10-5



Оюутны дотуур байр

Тэннодаи дотуур байр

(Сургууль хүртэл алхаад 15 минут)

Хигашимацудо байр

(Сургууль хүртэл галт тэргээр 50минут явна)

Өргөдөл гаргахаас эхлэн элсэн орох хүртэлх дараалал

Элсэн орохоос 6 сарын өмнө

Эхлэл
Сургуулийн элсэлтийн танилцуулга болон оюутны өргөдөл гаргах заавраас элсэн орох хүсэлтэй анги болон шаардлагатай бичиг баримтыг шалгана уу.
Өргөдөл гаргах
Элсэн орох хүсэлт болон шаардлагатай бичиг баримтыг элсэн орохоос 6 сарын өмнө илгээнэ үү.
Элсэлтийн шалгалт
Ганцаарчилсан ярилцлага болон бичгийн шалгалт авна.

Элсэн орохоос 3 сарын өмнө

Бичиг баримтны хяналт
Бичиг баримтыг хянан Токио хотын хилийн шалган нэвтрүүлэх албанд таны оршин суух зөвшөөрлийг авах хүсэлт гаргах болно. (Өргөдлийг шалгахад 2 сар орчим шаардагдана)
Хариу мэдэгдэх
Тэнцэгчид “Тэнцсэн тухай мэдэгдэл” болон “Бүртгэлийн тухай танилцуулга”-г шуудангаар илгээх болно.
Бүртгэл
Бүртгэлийн тухай танилцуулгын дагуу заасан хугацаанд бүртгүүлнэ үү.

Элсэн орохоос 1 сарын өмнө

Зөвшөөрлийн хуудас илгээх
Тэнцсэн тухай мэдэгдэл болон оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг илгээнэ.
Виз авах
Тэнцсэн тухай мэдэгдэл болон оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг тухайн улс дахь Япон улсын элчин сайдын яам эсвэл консулын газарт өгч виз мэдүүлээрэй.
Элсэн орох
Японд ирэх, сургуульдаа элсэн орох

Элсэлт авах анги

2 жилийн анги

Нийт суралцах цаг
2 жил (1,600 цаг)
Хичээл эхлэх хугацаа
4-р сар
Өргөдөл хүлээн авах хугцаа
Элсэлтийн өмнөх оны 9-р сар – 11-р сар
Анги дүүргэлт
40 оюутан
Хичээлийн цаг
Үдээс өмнө 8:50~12:40 Үдээс хойш 13:00~16:50

1,5 жилийн анги

Нийт суралцах цаг
1,5 жил (1,200 цаг)
Хичээл эхлэх хугацаа
10-р сар
Өргөдөл хүлээн авах хугцаа
Элсэн орох тухайн оны 3-р сар – 5-р сар
Анги дүүргэлт
40 оюутан
Хичээлийн цаг
Үдээс өмнө 8:50~12:40 Үдээс хойш 13:00~16:50

Элсэлтийн шалгалтын удирдамж

1.Тавигдах шаардлага

①Элсэгч нь 12 жилээс дээш боловсролтой (бага ангиас ахлах анги хүртэл), сайн дүнтэй төгссөн байх. Шинэ юм сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх.
②Япон улсын хууль журам болон сургуулийн дүрмийг чандлан сахиж чаддаг байх.
③Япон улсад суралцах төлбөр болон, амьдрах зардлаа бүрэн хариуцах чадамжтай байх.
④Эх орондоо Япон хэлийг 150-аас дээш цаг судалсан байх ба N5аас дээш түвшиний Япон хэлний мэдлэгтэй байх.
⑤Хамгийн сүүлийн сургуулиа төгсөөд 5 жил болоогүй байх.

2.Сонгон шалгаруулах арга

Материал хянах/ Ганцаарчилсан ярилцлага/ Бичгийн шалгалт

Бүрдүүлэх бичиг баримт

No. Бүрдүүлэх бичиг баримт (Элсэгчийн бэлдэх материал) Санамж Орчуулга 2 жилийн анги 1,5 жилийн анги
1 Элсэн орох хүсэлт Сургуулийн тогтсон загварын дагуу
2 Хувийн анкет Сургуулийн тогтсон загварын дагуу
3 Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом Эх хувь. Токио хотын хилийн шалган нэвтрүүлэх албанд шалгагдаж дууссны дараа буцаан олгоно.
4 Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дипломын дүнгийн хүснэгт Эх хувь. Токио хотын хилийн шалган нэвтрүүлэх албанд шалгагдаж дууссны дараа буцаан олгоно.
5 Сургуулийн тодорхойлолт Их сургууль болон мастерт сурч байгаа тохиолдолд илгээнэ үү.
6 Өмнө нь Япон хэл судалж байсан тухай тодорхойлолт
7 Япон хэл судалсан гэрчилгээ Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), J-TEST, NAT-TEST гэх мэтийн сертификат
8 Пасспортын хуулбар Өмнө япон улсад зорчсон бол бүх хуудасны хуулбарыг явуулна уу.
9 Иргэний үнэмлэхний хуулбар
10 Цээж зураг 6ш (4см х 3см) Сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан байх
No. Бүрдүүлэх бичиг баримт (Батлан даагчийн бэлдэх материал) Санамж Орчуулга 2 жилийн анги 1,5 жилийн анги
1 Батлан даагчийн тодорхойлолт Сургуулийн тогтсон загварын дагуу
2 Тангараг Сургуулийн тогтсон загварын дагуу
3 Төрөл садангийн холбоог баталсан бичиг Овог нэр, гэрийн хаяг, харилцаа хамаарал гэх мэт өргөдөл гаргаж буй этгээд болон мөнгө илгээх этгээдийн хоорондын төрөл садангийн холбоог нарийвчлан нотлох бичиг баримт.
4 Хадгаламжийн үлдэгдлийн тодорхойлолт Эх хувь (үлдэгдэл нь 2 сая иенээс их байвал сайн)
5 Банкны дэвтэрийн хуулбар Хадгаламжийн дансны үлдэгдлийг тодорхойлоход ашигласан хадгаламжийн дэвтрийн өнгөт хуулбар.
Сүүлийн 3 жилээр
6 Орлогын тодорхойлолт Сарын болон жилийн орлогыг тусгасан тодорхойлолт. Сүүлийн 3 жилээр
7 Ажлын газрын тодорхойлолт Ажлын агуулга, албан тушаал, ажилласан жил гэх мэтийг тусгасан тодорхойлолт.
8 Иргэний үнэмлэхний хуулбар
9 Бизнес эрхлэх зөвшөөрөл
10 Нийгмийн даатгал төлсөн тодорхойлолт Нийгмийн даатгал төлсөн дүнг харуулсан байх. Сүүлийн 3 жилээр.
※Элсэгч тус бүрээс хамааран бүрдүүлэх бичиг баримт өөр учир элсэлтийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар сургуультай холбоо барина уу.

Өргөдөл гаргах арга

Илгээх хаяг

AOI Япон хэлний сургууль. Элсэлт хариуцсан алба

Илгээх арга

Гадаад улсаас: Элсэгч, манай гадаад дахь салбарт эсвэл хамтран ажиллагч байгууллагад материалыг илгээнэ үү.
Япон улсаас: Элсэгчийн өмнөөс материал илгээж байгаа бол бичиг баримт, хянах хөлс болон өөрийн иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Хүлээн авах цагийн хуваарь

Даваа~Баасан, 9:00~17:00

Өргөдөл гаргахтай холбоотой анхаарах зүйлс

・Өргөдлийн бичиг баримтыг өргөдөл гаргагч, батлан даагч нар өөрсдөө бөглөх ёстой бөгөөд бүх хэсгийг нь бөглөсөн байх.
・Алдаатай бөглөсөн тохиолдолд дарж баллаж болохгүй. Арилгагч ашиглаж болохгүй. Алдаатай бөглөсөн тохиолдолд шинээр маягтыг бөглөнө үү.
・Япон хэлнээс өөр хэл дээрх бичиг баримтанд япон хэлний орчуулгыг хавсаргана уу.
Орчуулгын хуудсан дээр орчуулсан огноо болон орчуулагчийн овог нэрийг цаасны баруун доод буланд бичнэ үү.
・Өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримт нь өргөдөл гаргагчийн нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байж болно.
Шаардлагатай гэж үзвэл нэмэлт бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж болохыг анхаарна уу.
・Хуулбар бичиг баримтийг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэхийг анхаарна уу.
Хуулбарласан бичиг баримтан дээр хуулбарласан огноо, хуулбарласан хүний овог нэрийг баруун доод буланд нь бичнэ үү.
・”Төрөл садан” нь өргөдөл гаргагчийн эцэг эх, төрсөн ах дүү гэх мэт ойрын хамаатан байх ёстой.

Бүртгэл

Тэнцэгчид “Тэнцсэн тухай мэдэгдэл” болон “Бүртгэлийн тухай танилцуулга”-г шуудангаар илгээх болно.
“Бүртгэлийн тухай танилцуулга”-н дагуу, заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
●Бүртгүүлэхэд анхаарах зүйлс.
・Тэнцсэний дараа заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд сургуульд элсэн орохоос татгалзсан гэж үзнэ.
・Элсэхээс татгалзсан оюутанд элсэлтийн хураамжаас бусад сургатын төлбөр гэх мэтийг буцаан олгоно.

Цагийн ажил

Гадаад оюутан 7 хоногт 28 цаг ажиллах боломжтой.
Оюутнууд урт хугацааны амралтын үеэр 7 хоногт 40 цаг (1 өдөрт 8 цаг) ажиллах боломжтой болох ба сургуулиас тодорхойлолт аван ажиллах газартаа мэдэгдэх шаардлагатай.
Мөн цагийн ажил хийхэд ажиллах зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Ажиллах зөвшөөрлийг Япон улсад очихдоо хилийн шалган нэвтрүүлэх албаны маягтыг бөглөн өгсөнөөр тэр дор нь авах боломжтой.
Гэхдээ насанд хүрэгчдэд зориулсан газар болон тогтоосон цагаас хэтрүүлж ажиллахыг хориглодог.

Ажил хайх

Японд цагийн ажил хайх дараах аргууд байдаг.
・Интэрнэт болон сэтгүүл
・Дээд ангийхний болон найзуудын зуучлал
・Ажилд зуучлах зар

AOI Япон хэлний сургууль

Япон улс, Чиба муж, Абико хот, Теннодаи 2-10-5

 TEL.04-7179-1500

 FAX.04-7179-1501

 E-Mail.aoi-jls@aoikai.jp